|
|
|
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ Инженерчлэлийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой! 2009 он Мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн эрэлт хэрэгцээг харгалзан мэдээлэл, холбооны технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хүрээг өргөтгөж 2002 онд МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ байгуулагдсан билээ. МАНАЙ СУРГУУЛЬ ü Электроникийн инженер (Электроник, автоматик) ü Компьютерийн инженер (Компьютерийн техник хангамж) ü Мэдээллийн технологийн инженер (Компьютерийн програм хангамж) ü Мультмедиа, график дизайн (Компьютерийн график дизайн)ü Компьютерийн сүлжээний инженер (Компьютерийн техник хангамж, сүлжээ) ü Мультимедиа холбооны технологи (Мультимедиа холбооны технологи) мэргэжлүүдээр дөрвөн жилийн сургалт явуулж бакалаврын зэрэг олгодог. Мөн мэдээллийн технологи, электроникийн чиглэлээр магистр, докторын сургалт явуулж байна. Мэдээллийн технологийн инженер
Вэб сайт урлан бүтээхчиглэлээр ажиллах мэргэжилтэн болно. Төрөл бүрийн програм хангамжийг зохиох, програм хангамжийн төсөл боловсруулах чадвартай, интернэт технологийг сайн эзэмшсэн инженер болно. Электроникийн инженер
Компьютерийн инженер
Компьютерийн сүлжээний инженер
Мультимедиа холбооны технологи
Мультмедиа, график дизайн
МЭРГЭЖЛИЙН НИЙТЛЭГ ШИНЖ, АМЖИЛТ Манай сургуульд элсэгчид математикийн суурь мэдлэг сайтай, бүтээлч сэтгэхүйтэй байвал зохино. Хичээлийн эхний улирлаас англи хэлний түвшин тогтоож, анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг 2 жилийн турш явуулдаг учир гадаад хэлний мэдлэг сайн эзэмшиж, нийтлэл бичих, илтгэл тавих чадвартай, TOEFL-ийн дунд шатны мэдлэгтэй болдог. Үйлдвэрлэлийн дадлага, ангийн 2 төсөл, дипломын төсөл бичиж, хамгаалдаг. Мөн олон нийтийн өмнө өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх чадвартай болж төгсдөг. Оюутнуудын дунд жил бүр урлаг, спорт, хичээлтэй холбогдолтой янз бүрийн сонирхолтой уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг. Их дээд сургуулиудын дунд зохиогддог улсын чанартай Электроникийн, Програмчлалын олимпиадад амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлдэг. Тухайлбал сүүлийн 2 жилд:
2006 онд зохиогдсон програм зохиогч оюутны тэмцээнд тэргүүлсэн манай оюутны баг Монголдоо анхны 3 хэмжээст РС тоглоом зохион бүтээж Япон улсад явагдсан програм хангамжийн тэмцээнд амжилттай оролцож тусгай шагнал хүртсэн. Жил бүр уламжлал болон зохиогддог ABU Робокон тэмцээнд анх зохиогдсон үеэс амжилттай оролцож ирсэн. Үүний дүнд 2007, 2008, 2009 онуудад Үндэсний аварга багаар тодорч Олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцож 2007 онд ерөнхий ивээн тэтгэгч, 2008 онд шилдэг инженерийн шийдэл, 2009 онд Япон улсад болох Олон Улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох хүндтэй үүргийг мөн хүлээгээд байна. МАНАЙ СУДАЛГАА ü Компьютер, хэл шинжлэлийн судалгааны төв (Монгол хэлийг компьютержүүлэх судалгаа) ü Мобайл ба Эмбеддэд технологийн судалгааны төв (Зөөврийн электрон төхөөрөмж, гар утасны технологи, програм хангамжийн судалгаа) ТӨГСӨГЧИД МТС-д суралцагсад нь микропроцессорын болон компьютерийн техник, тэдгээрийн програмын талаар онол, дадлагын өргөн мэдлэгтэй төгсөх учир техник, програмын аль ч чиглэлээр ажиллах чадамжтай байдаг. Манай олон төгсөгч ШУТИС, МУБИС зэрэг их дээд сургуульд багшилж, шинжлэх ухааны байгууллага болон үйлдвэр, аж ахуйн газарт, тухайлбал Эрдэнэт үйлдвэр, Чойбалсан хотын Дулааны цахилгаан станц, МИАТ, МСS компани, Ньюком системс, Юнител, Мобиком, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк зэрэг байгууллагад автоматжуулалт, сүлжээ, холбоо, электрон багаж хэрэгсэл, програмын систем зохион бүтээх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байна. Toyota, Vuteq, Sankou seiki, T-RAD зэрэг компаниудтай байгуулсан гэрээний дагуу 2007 онд 4, 2008 онд 7 төгсөгч Япон улсад ажиллах эрх авсан. ЭЛЕКТРОНИК СОНИРХОГЧ ОЮУТАН ЗАЛУУСЫН КЛУБ Оюутан залуус электроникийн хүсэл, сонирхлоороо нэгдэж, өөрсдийн мэдлэг туршлагаа солилцож, бие биеэсээ харилцан суралцаж, хамтран бүтээж электроникийг Монголд хөгжүүлэх зорилгоор ЭСОЗК-ыг 2001-11-23-нд үндэслэн байгуулсан. Эл клуб нь техник, технологийн сэдвээр долоо хоног бүр семинар зохион байгуулж электроникийн тоног төхөөрөмж зохион бүтээх дугуйлан явуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна. “KNOW HOW” КЛУБ “Know How” клуб нь оюутан залуусын ярих чадварыг хөгжүүлж илтгэл, эссэ бичих арга барилыг эзэмшүүлэх замаар эрдэм шинжилгээний ажил хийгчдийг дэмжих, мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллах орчинг бүрдүүлэх, оюутнуудын сурах болон нийгмийн идэвхи чармайлтыг дээшлүүлэх зорилгоор сайн дураар эвлэлдэн нэгдсэн ашгийн бус олон нийтийн байгууллага юм. Утас: 324007Факс: +976-11-32-53-05Ш/Х 46а/25Электрон шуудан: sit@num.edu.mnВеб хуудас: http://sit.num.edu.mn Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их Сургуулийн гудамж, МУИС, МТС (хичээлийн 3-р байр) |

