Түүх
Компьютер, мэдээллийн технологийн тэнхим (КМТТ) нь 2002 онд байгуулагдсан. 2002-2004 оны 11 сар хүртэл Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал А.Батжаргал тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан. 2004 оны 11 сараас өдгөөг хүртэл тэнхмийн эрхлэгчээр МТС-ийн тэргүүлэх профессор Ж.Пүрэв ажиллаж байна.
Манай тэнхим тэргүүлэх профессор Ж.Пүрэв багшийн хамт арван нэгэн багш, найман сургалтын инженер болон нэг тэнхмийн туслахтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
МТС-ийн нийт багш оюутнуудын анхааралд
МТС-ийн 2008/2009 оны хичээлийн жилийн оюутны эрдэм шинжилгээний ээлжит бага хурлыг 2009 оны 4 дүгээр сарын 6-ны Даваа гарагт зохион байгуулах тул оролцох оюутан болон удирдагч багш нар идэвхитэй бүртгүүлж илтгэлээ 4 дүгээр сарын 5-ныг хүртэл дараах загвараар бэлдэж э-шуудангаар ирүүлнэ үү.
МТС-ийн Эрдмийн зөвлөл,
Нарийн бичгийн дарга док. Ч.Алтангэрэл (altangerel@num.edu.mn)
Оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлд орох өгүүллүүдийг дараах форматын дагуу хүлээн авна.
1. Хуудасны тоо 12
2. Page
Үргэлжлэл...
"Монголын оюутны програм хангамжийн тэмцээн 2009" зохион байгуулах үйл ажиллагаа явагдаж байгаа тул тэмцээнийг зохион байгуулахад оролцох сонирхолтой их дээд сургууль, албан байгууллага, хувь хүн "Компьютер, мэдээллийн технологийн тэнхим"-ийн багш Б.Батням болон цахим хуудсаар дамжуулан холбоо барина уу
Мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр суралцдаг Их дээд сургуулиудын оюутнуудын дунд Япон улсын “Фүжи Инфокс Нэт” компаний нэрэмжит програмчлалын II олимпиадыг ШУТИС-КтМС, СААК.MN хамтран 2008 оны 12 дугаар сарын 13-ны Бямба гарагт зохион байгууллаа.
Энэ олимпиадад МУИС-ийн МТС, МКС, ШУТИС-ийн КМТС, USI зэрэг 14 сургуулийн 80 гаруй оюутан оролцож оюун ухаанаа уралдуулснаас
1. МУИС-ийн МТС-ийн оюутан Д.Батчунаг MT2-1
(Алтан медаль,Фүжи Инфокс Нэт компанийн зардлаар Японд 14 хоног мэргэжлийн дадлага хийх эрхийн бичиг)
2. МУИС-ийн
Үргэлжлэл...
“Мэдээллийн технологийн оны хүн 2008” шалгаруулалтын “Анхдагч” төрөлд шилдгийн шилдгээр шалгарсан МТС-ийн КМТТ-ийн эрхлэгч, КХШСТ-ийн эрхлэгч доктор, профессор Ж.Пүрэв Танд Мэдээллийн Технологийн Сургуулийн захиргаа, нийт багш оюутнуудын зүгээс халуун баяр хүргэе!
Холбоосууд: Монгол Улсын Их Сургууль | Мэдээллийн Технологийн Сургууль | Холбооны Технологийн Тэнхим | Компьютер, хэл шинжлэлийн судалгааны төв | Багшийн цахим журнал

